“Анхны тусламжийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

“Анхны тусламжийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Дэлхийн “Анхны тусламжийн өдөр” жил бүрийн есдүгээр сарын 14-нд болдог билээ. Энэ жилийн хувьд манай улс энэхүү өдрийг “Анхны тусламж ба замын аюулгүй байдал” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд маргааш буюу энэ сарын 13-ны 11:00 цагаас Сэргээн засалтын үндэсний төвийн хурлын танхимд “Замын хөдөлгөөнд аюулгүй оролцъё” сэдэвт өдөрлөг болох юм байна. Тус өдөрлөгт МУЗН-ийн төлөөлөл болон Замын цагдаагийн газар, “Монгол даатгал” компанийн удирдлагууд оролцох аж. Энэ үеэр Өсвөрийн улаан загалмайчид замын аюулгүй байдлын талаар жүжигчилсэн тоглолт үзүүлэхээс гадна анхны тусламжийн манекан, сургалтын хэрэглэгдэхүүнтэй танилцах юм байна.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж