
“Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж дэмжигдсэн юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэх, зохион байгуулалтын болоод хууль эрх зүйн шинэчлэлийн маш том ажлууд хүлээгдэж байгаа юм. Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэлэхдээ, “Энд цугларсан та бүхэн болон холбогдох яамдууд дээрх баримт бичгүүдийн дагуу томоохон шинэчлэлүүдийг эхлүүлэх болоод байна. Хөтөлбөрт дурдсан ажил нь богино хугацаанд биш, урт удаан хугацаанд ул суурьтай хийгдэх болно. Ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсье” хэмээн онцоллоо.
Уулзалтад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг оролцож, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар танилцуулж, санал солилцов.