“Шинэ төмөр зам”-ын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

“Шинэ төмөр зам”-ын ажил 40 хувьтай үргэлжилж байна

УИХ-аас 2010 онд баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 5600 орчим километр төмөр зам барихаар тусгаад байгаа. Одоогоор Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр замын далангийн буюу газар шорооны ажил үргэлжилж байна. Далангийн ажлыг дотоодын 12 компанийн 1100 гаруй ажилчин, 600 гаруй техникийн хүчээр урагшлуулж байгаа байгаа бөгөөд 40 орчим хувийн явцтай байгаа аж. Ухаахудаг- Гашуунсухайт чиг­лэлийн төмөр замын ажлын явцын талаар төслийн удирдагч Ли Жон Ёлоос тодрууллаа. 

-“Шинэ төмөр зам” төслийн ажлын явцын талаар сонирхвол?

-“Шинэ төмөр зам” төслийн ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн. Есдүгээр сарын сүүлээр 48 хувь, аравдугаар сарын сүүл гэхэд газар шорооны ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Манай оронд төмөр замын барилга угсралтын ажил хийхэд хүндрэлтэй асуудал гарч байна уу?

-Манай компани энд анх удаа төмөр замын угсралтын ажил хийж байгаа учраас байгаль, цаг агаарын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байсан. Мөн Монголд төмөр замын барилга угсралтын мэргэшсэн инженерүүд цөөн байдаг юм байна. Тиймээс “Самсунг” корпораци энд орж ирээд Төмөр замын дээд сур­гуулийг төгссөн оюутнуудыг сур­гаж, төмөр замын барилга угсралтын технологиудаас зааж байна.

-Дэд бүтцийн угсралтын ажлыг хэзээнээс эхлэх гэж байна вэ?

-Энэ онд газар шорооны ажлын 90 орчим хувийг дуусгахаар төлөвлөж байгаа. Ингээд ирэх оны тавдугаар сараас төмөр замын угсралтын ажил эхэлнэ. 2015 оны аравдугаар сар гэхэд Ухаахудаг-Га­шуунсухайтын чиглэлийн төмөр зам ашиглалтад орно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж