“Кабаре цирк” Монголд анх удаа

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

“Кабаре цирк” Монголд анх удаа

“Cabaret circus dinner show” нь дэлхийд аль хэдийнэ тогтсон хэв маяг болон хөгжиж, өөрийн гэсэн зиндаа бүхий үнэ цэнэтэй үзэгчдээр хүрээгээ тэлсээр.

Өвөрмөц онцлог хэв маягаараа дэлхийн олон үзэгчдийг байлдан дагуулаад буй “Кабаре цирк”-ийн үзүүлбэрийг Монголд анх удаа есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 19.00 цагаас “Баянгол” ресторанд тоглох гэж байна. Тасалбарын үнийн хувьд 150 мянган төгрөг аж.

Циркийн энэхүү шинэ хэлбэр, соёл нь үзвэрийн чансаа, нэр төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг тоглолтын зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. “Кабаре цирк” шоунд АНУ, Унгар, Герман, Хятад, ОХУ, Украйн, Өмнөд  Африк болон Геннисийн дээд амжилтыг гурван удаа эвдсэн Лас Вегасын шоуны одод гээд дэлхийд алдартай найман орны шилдэг уран бүтээлчид оролцох аж. Тэдэн дунд олон улсын тэмцээний шагналтан жүжигчид болон Европын шилдэг “Кабаре” бүжигчин охид багтаж байгаа ажээ.

Э.ТЭКҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж