Тэмцээний удирдамжийг хүргэе.
Нэг. Тэмцээний зорилго
Бүс нутгын хэмжээнд Шатрын спортыг хөгжүүлэх, шатарчдын ур чадвар, рейтинг чансаа, цол зэргийг ахиулах, тамирчдын залуу халааг бэлтгэх, хил залгаа улс орны ижил төстэй спортын байгууллагуудтай хамтран ажиллах, багш дасгалжуулагчдыг харилцан туршилага солилцуулах, орон нутагт шатрын спортоор хийчээллэгсдийг олноор төрүүлэн гаргахад энэ тэмцээний зорилго оршино. Уг тэмцээнд баруун 5 аймгаас тус бүр 8 шатарчин, Тыва улсаас 8 шатарчин, Улаанбаатар хотоос урилгаар шатрын спортын олон улсын Их мастер 1 хүн оролцоно.
Хоёр. Тэмцээний хугацаа, явагдах газар
Тэмцээн 2013 оны 09-р сарын 21, 22, 23-ний өдрүүдэд аймгийн спортын ордонд явагдана.
Гурав. Тэмцээний бүртгэл
Тэмцээнд оролцогчдыг 2013 оны 09-р сарын 20-ны өдрийн 10.00 цагаас 18,00 цагийн хооронд Аймгийн спортын ордонд бүртгэнэ. Бүртгэл дууссанаас хойш нэмж бүртгэхгүй.
Дөрөв. Тэмцээн явагдах төрөл
- Багийн тоглолт : 5 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүүхэд, 1 эмэгтэй хүүхэд
- Ганцаарчилсан тоглолт
- Блиц тоглолт
Тав. Тэмцээн явагдах журам
- Тэмцээн 2013 оны 09-р сарын 21-ний өдөр 10,00 цагт эхэлнэ.
- Тэмцээний цагийн хяналт талдаа 1 цаг байна.
- Ганцаарчилсан тоглолт Швейцарь системээр 9-11 өрөг тоглож дүнгээ гаргана.
- Тэмцээний үеэр гар утас ашиглахыг хориглоно. Тухайн өргийг тэмцээний хуваарийн дагуу өрсөлдөгчид хамт байж зэрэг эхлэнэ. Журам зөрчиж хоцорсон тохиолдолд хожигдсонд тооцно.
- Тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулах, тэмцээний дүн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн сурталчлах ажлыг аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн шатрын холбоо хариуцна.
- Тэмцээнд оролцсон шатарчдын рейтинг бодогдоно.
Бусад: Тэмцээнд оролцох шатарчдын ирэх, буцах зардлыг өөрсдөө хариуцах ба бусад зардлыг тэмцээн зохион явуулж буй аймгийн шатрын холбоо хариуцна.
Зургаа. Шагналын сан
Багийн тоглолт:
- 1-р байр 500,000 төгрөг
- 2-р байр 400,000 төгрөг
- 3-р байр 300,000 төгрөг
Ганцаарчилсан тоглолт:
- 1-р байр 250,000 төгрөг
- 2-р байр 200,000 төгрөг
- 3-р байр 150,000 төгрөг
- 4-10-р байр нийт 430,000 төгрөг