
- Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх
- Үнэ ханшны зохиомол өсөлтийг хязгаарлах, хүнс, өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтвортой байлгах, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг сайжруулах
- Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцлийг уян хатан болгох, үнийн огцом өсөлтөөс шалтгаалж дундаж орлоготой гэр бүл зээлийн босго нөхцөлийг хангах боломжгүй болж байгаа зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, орон сууцны талбайн үнийн үндэслэлд төрөөс зохистой хяналт тавьдаг байх
- Дотооддоо болон импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих замаар өрсөлдөх чадвар бүхий тогтвортой үйлдвэрлэл, чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх
- Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс гадна нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэж байх хууль эрх зүйн шинэ орчныг Ашигт малтмалын тухай болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бий болгон тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгэм, ахуйн орчин, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг асуудлыг иж бүрэн шийдвэрлэж байх нөхцөлийг бүрдүүлэх
- Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцийн өөрчлөлтийг оновчтой хийж хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэнд тавих мэргэжлийн хяналтыг сайжруулах, хөдөлмөрийн хууль тогтоомж болон иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зэргийг шаардаж байгаа ажээ.
Д.ЖАРГАЛ