“Монгол Ралли 2013” уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

“Монгол Ралли 2013” уралдаан болно

“Монгол Ралли 2013” жийп болон мотоциклийн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-ны баасан гаригт Улаанбаатар хотоос гараандаа гарна. Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос /МАМСХ/ зохион байгуулж энэхүү уралдаан гурван өдрийн турш үргэлжилж, 1500 км замыг туулан Улаанбаатар хотноо барианд орох юм. Энэхүү уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр МАМСХ-ныхон өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАМСХ-ны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх, тэмцээний Ерөнхий шүүгч Д.Батзориг, “Монгол Ралли 2013” УАШТ-д оролцож буй тамирчдыг төлөөлөн Авто спортын мастер Д.Батзаяа, ОУХМ Ш. Гансүх нар ирсэн байлаа.

2013 оны “Монгол Ралли” уралдааны нээлт есдүгээр сарын 13-н өглөө 08:00 цагт Улаанбаатар хотноо болох юм. Уралдааны эхний өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв, хоёр дахь өдөр Дорноговиос Хэнтий аймаг хүртэл замд өрсөлдөнө. Харин гуравдахь өдөр буюу сүүлийн гараа Хэнтий аймгаас Улаанбаатар хотод барианд орсноор 2013 оны “Монгол ралли” уралдааны ялагчид тодрох учиртай. Уралдааны ялагч “Тissot” брэндийн цаг болон цом, өргөмжлөл, алтан медалийн шагнал хүртэж, жийпний төрөл нэг сая төгрөг, мотоциклийн төрөлд түрүүлсэн бол 600 мянган төгрөгөөр шагнуулах юм байна.

2013 оны “Монгол Ралли” тэмцээнд энэхүү спорт өндөр хөгжсөн гадаадаас тамирчид оролцож байгаа юм. Мөн манай улсын авто спортын хамгийн шилдэг тамирчид өрсөлдөх юм. Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй “Дакар 2013” олон улсын раллийн уралдаанд оролцсон ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар тэргүүтэй тамирчид багтаж байна.

“Монгол ралли 2013” уралдааны хөтөлбөр МАМСХ-ны www.mamsf.org сайтад нийтлэгдсэн байна. Энэхүү тэмцээний талаарх мэдээллийг МАМСХ-ны сайтаас авах боломжтой юм. Ингээд тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

    Нэг: Зорилго:

  • Уралдааныг чанартай зохион байгуулж, тамирчдын амжилтыг ахиулах

    Хоёр: Зохион байгуулах байгууллага, холбоо барих

  • Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо
  • Үндэсний авто мотоспортын клуб
  • Шунхлай компани
  • Наран трейд компани
  • БХТН-ийн Техникийн спортын төв

ТСТ-ийн тел: 68 75 21, факс: 68 75 20, МАМСХ –тел: 9191 1269, 9908 2469, 9909 1603

    Гурав: Уралдаан явагдах хугацаа:

Монгол ралли-2013 улсын аварга шалгаруулах уралдааныг 2013 оны 9-р сарын 13-15 хооронд зохион явуулна.

    Дөрөв: Хөтөлбөр

Монгол ралли 2013 уралдаан 2 ангилалд явагдана. /мотоцикль, жийп автомашин/

9 сарын 10:
Уралдааны бүртгэл, мандат олгох

9 сарын 11-12 ны 18 цаг хүртэл:
Техникийн үзлэг, хаалттай парканд оруулах, техникийн зөвлөгөөн

9 сарын 13:

08.00-09.00 Уралдааны нээлт
10.30-11.00 Эхний өдрийн уралдааны гараа
18.00-19.00 Эхний гарааны дүн танилцуулах
19.00-20.00 Оройн хоол

9 сарын 14:

  • 09.00-10.00 2 дах өдрийн уралдааны гараа
  • 18.00-19.00 Уралдааны дүн гаргаж танилцуулах
  • 19.00-20.00 Оройн хоол

9 сарын 15:

  • 06.00-07.00 3 дах өдрийн уралдааны гараа
  • 15.00-16.00 Уралдааны дүн гаргах
  • 16.00-17.00 Шагнал гардуулах

    Тав: Уралдаанд оролцох журам

Уралдаанд оролцох баг тамирчид дээрх хуваарийн дагуу зохион байгуулагчидтай холбогдож, заагдсан хугацаанд мэдүүлэг өгөх

Тамирчид зайлшгүй Амьдралын даатгал компанид даатгал хийлгэсэн байх

Баг тамирчид эмчийн үзлэгт хамрагдсан баталгаажсан мэдүүлэгтэй байх

Дээрх заагдсан зүйлс байхгүй тохиолдолд баталгаа гаргаж өгнө.

Уралдаанд оролцох баг тамирчид МАМСХ-ны уралдах эрхийн лиценз авах-15.000₮

Уралдааны хураамж. Автомашин 400.000₮

Мотоцикль 300.000₮

Механик ажиллагаанд оролцвол хураамж 100.000₮

    Зургаа: Уралдаанд оролцох техник

Шунхлай компаний 20 жилийн ойн нэрэмжит Монгол ралли 2013 уралдаан 2 ангилалд явагдана.

  • Бүх төрлийн джип автомашин
  • Ралли уралдаанд зориулагдсан 690 хүртэлх эзлэхүүнтэй бүх төрлийн мотоцикль
  • Уралдаанд оролцох автомашины баг дуулга малгай өмсөнө.
  • Уралдааны явцад урд гэрэл байнга ассан байх,
  • Уралдааны явцад гэрэл нь гэмтсэн тохиолдолд, дараагийн гараанд засварласан байх
  • Уралдааны явцад машины ар талд байнга улаан гэрэл ассан байх
  • Арын шаврын хаалт газраас 10 см зайтай байрласан байх

    Долоо: Дүн гаргах журам

Уралдаанд заагдсан бүх шаардлагыг хангасан, заагдсан замыг туулсан хугацаа, уралдааны үед авагдсан торгууль зэргийг тооцож үзээд хамгийн бага цагийн үзүүлэлтээр дүн гаргаж байр эзлүүлнэ.

Дүн гаргах явцад тамирчдад олгох торгуулийн хугацааг шүүгчдийн гаргасан дүгнэлтээр сайн тодорхойлно.

  • Хяналтын цэг хаяж барианд орж ирвэл торгууль 3 цаг
  • Хяналтын цэгүүдэд бүртгүүлсэн нь тогтоогдсон, гэсэн ч хяналтын карт гээсэн 1цаг
  • Зөвшөөрөлгүй механик ажиллуулсан тохиолдолд 1 цаг
  • Хяналтын цэгт шүүгчийн дэргэд зогсоогүй, хэтэрсэн тохиолдолд 30мин
  • Хяналтын цэгт цувж орж ирээгүй, хажуугаар дайрсан тохиолдолд 30мин

    Найм: Шагнал урамшил

Ангилал автомашин эхний 3 байр эзлүүлнэ.

1-р байр: Цом, Алтан медаль, TISSOT бугуйн цаг, өргөмжлөл, 1.000.000₮
2-р байр: Цом, Мөнгөн медаль, өргөмжлөл, 800.000₮
3-р байр: Цом, Хүрэл медаль, өргөмжлөл, 600.000₮

Ангилал мотоцикль эхний 3 байр эзлүүлнэ.

1-р байр: Цом, Алтан медаль,TISSOT бугуйн цаг, өргөмжлөл,600.000₮
2-р байр: Цом, Мөнгөн медаль, өргөмжлөл, 500.000₮

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж