Арьс, шир боловсруулахад Испанитай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Арьс, шир боловсруулахад Испанитай хамтарна

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мануэль Валенсия Алонсог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Х.Баттулга Засгийн газраас үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулж, хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэрийн болон мал аж ахуй, газар тариалангийн салбарт баримталж буй хөгжлийн чиг хандлага хийхээр төлөвлөж байгаа зарим ажлынхаа талаар Элчин сайдад тодорхой мэдээлэл өгсөн байна. Испанийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мануэль Валенсия Алонсо хоёр улс цаашдаа арьс шир боловсруулах болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж