Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Түвдэндорж, Н.Одонбаяр нар “Гал голомт” хамтарсан үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Зураачдын “Гал голомт” үзэсгэлэнгийн нээлт ирэх баасан гаригт буюу есдүгээр сарын 13-ны өдрийн 17.00 цагаас “Маршал арт” галерейд болох юм.
“Гал голомт” гэх нэртэй үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн сүүлийн үеийн шилдэг уран бүтээлүүд дэлгэгдэх ажээ. Зураач Н.Одонбаяр нь 1997 оноос өнөөг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа бөгөөд уран зураг, тосон будаг, төмөр, хулдаас, модон бар гээд нилээд олон төрлөөр бүтээлээ туурвидаг байна.
Т.ДАРХАН