Б.Бямбааг багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулж, сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх гомдлын дагуу Улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцааж эхэлсэн байдаг.
Эх сурвалжийн мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад “Б.Бямбаа нь сургуулийн төсвийн мөнгөөр бариулсан орон сууцанд өөрийн хүү Б.Бүрэнбаатар, жолооч Б.Болдбаатар, төрийн томоохон албан тушаалтны хүүхдүүд болон тус сургуулийн ерөнхий санхүүч байсан н.Янжмаа нарт байр өгсөн байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Мөн санхүүч н.Янжмааг ямар эх үүсгэвэрээр гурван өрөө орон сууц, грашийн хамт авсан болохыг тодруулна гэсэн юм. Одоогоор ХААИС-ийн ректор асан Б.Бямбаагийн албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх асуудалд тус сургуулийн хуучин болон одоогийн удирдлагууд, санхүүгийн албаны ажилтнуудаас гэрчийн мэдүүлэг авч байгаа” гэв.
Ийнхүү сургуулийн эзэмшил газрыг хувийн барилгын компанид эзэмшүүлж хариуд нь нэг ч багш, ажилчинг орон байраар хангаагүй гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж байна.