Төрийн албаныхан тулгамдсан асуудлаа ярилцав

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхан тулгамдсан асуудлаа ярилцав

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаныхан өнөөдөр "Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн тулгамдсан асуудал" дугуй ширээний ярилцлагыг орон нутаг дахь Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нартай хийлээ.

Ярилцлагын үеэр Салбар зөвлөлийн ажиллах орон тоог баталж, төсөв санхүүгийн асуудлыг шийдүүлэх тухай холбогдох байгууллагад уламжлах, төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох зэрэг орон нутаг дахь төрийн албанд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцлаа. Мөн төвлөрсөн удирдлагатай байгууллагууд болох Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчдын ангилал зэрэглэл, цалин хөлс Засгийн газраас баталсан ангилал, зэрэглэлээс зөрүүтэй байгаа талаар, сумдын байгаль хамгаалагчдын мэргэшлийн шалгалтын хэлбэрийг өөрчлөх, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүнг ил тод байлгах, Салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх зэргийн талаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд уулзалт ярилцлагын үеэр гарсан саналуудыг холбогдох байгууллагад уламжлахаа илэрхийлж, орон нутаг дахь Салбар зөвлөлүүд тулгамдсан асуудлаа хамтын удирдлагаар шийдвэрлэн, төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлэн ажиллахыг зөвлөлөө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж