АНУ зургаан тонн зааны соёог устгана

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

АНУ зургаан тонн зааны соёог устгана

АНУ-ын зэрлэг ан амьтан хамгаалах албаныхан гааль дээр хураагдсан зургаан тонн хууль бус зааны соёо, түүгээр урласан сийлбэр бүтээгдэхүүнийг устгахаар болжээ. Гааль дээрээс хураагдсан зааны бүтэн соёо, түүгээр хийсэн сийлбэр бүтээгдэхүүнүүдийг одоогоор Колорадо мужийн баруун хэсэгт хадгалж байгаа ба нийт зургаан тонн зааны соёон бүтээгдэхүүнийг ирэх сард устгалд оруулахаар болсон байна.

Сүүлийн үед Африкийн хулгайн анчид зааны соёог авахын тулд хор их хэрэглэх болсон нь зэрлэг амьтан хамгаалагчдын санааг зовоох болсон юм. Хуурай газрын хамгийн том амьтан болох зааны тоо толгой байгаль цаг уур, газар нутаг, хүнс тэжээлийн хомсдолоос болж тогтмол буурахын сацуу харгис шунахай хулгайн анчдаас болж олноороо үхэж, цөөрсөөр байна. Хэдийгээр дэлхий дахинд 1990 онд заан агнах болон зааны соёог худалдаалахыг хориглосон боловч одоог хүртэл хулгайн ан хийгдсээр байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж