
Орхон аймгийн ЗДТГ-ын Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн программын нээлт өнөөдөр боллоо. Иргэдээс ирэх санал хүсэлт, өргөдөл гомдлыг 24 цагаар 70353511 утсаар аваад нилээд удсны дараа ийнхүү түргэвчилсэн үйлчилгээ иргэдэд хүрч байна. Орон нутгийн түвшинд буюу аймгуудаас хамгийн түрүүн Орхон аймаг өргөдөл, гомдлын программтай боллоо. Улаанбаатар хотод ийм программ ажиллуулж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь нийслэлийн өргөдөл гомдлын программыг 55.0 сая төгрөгөөр хийлгүүлсэн бол энэ программаас юугаараа ч дутахгүй программыг Орхон аймгийн мэдээллийн технологийн инженер залуус 9.0 сая төгрөгөөр хийж өгчээ. “Бид нар иргэдийнхээ бүтээлч хүчийг зөв залж, санал санаачлагыг нь дэмжвэл хөгжлийн ямар их нөөц, боломж байгааг уг программыг бүтээгчид харууллаа” гэж
Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В. Сумьяасүх хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдээллээ.
