Амрааг цагдаа тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Амрааг цагдаа тоосонгүй

Идэвхтэй жиргээчдийн нэг Амраа ("Миний гэр"-ийн Амраа ч гэдэг) өнөөдөр дахин Чингисийн талбайд суулт хийжээ. Тэрбээр өчигдрийн адил "Ардчилсан дарангуйлагчид
больё" гэсэн бичигтэй лоозон барин суусан юм. Харин түүнийг өнөөдөр цагдаа тоосонгүй аж.

Тэрбээр "Ардчилсан дарангуйлагчид
больё" гэж хэдэнтээ хашгирч байснаа төд удалгүй яваад өгчээ.

Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нарын таван хүн Засгийн газар валютын
ханшийг барьж чадахгүй байгааг шүүмжилж, Төрийн ордон руу салаавч гаргасан юм. Харин энэ долоо хоногт Амраа гэх залуу мөн эсэргүүцлээ илэрхийлж цайны цагаараа (өөрийнх нь хэлснээр) суулт хийж буй аж.

Б.ШАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж