Дараалсан эмгэнэл
Одоогоос 12 жилийн өмнө зөвхөн хоёр өндөр сүйрээгүйг хүн бүхэн мэдэж байгаа. Пентагон руу халдаж, өөр нэгэн нисэх онгоцыг зорчигчдийн хүч устгасан. Энэ бол бодит үйл явдал. Цэцэрлэгийн хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулж байх үеэр базаахгүй мэдээ ирсэн хоёр өндөр рүү халдсан явдал. Хоёр өндрийн хойд цамхаг руу хамгийн эхний дайралт ирснээс хойш ердөө хэдхэн минутын дараа Пентагон руу дайрсан. Удалгүй өмнөд цамхаг руу дайрч хар утаа тэнгэрт олгойдсоныг хүн бүхэн санаж байгаа байх. Дэлхий нийт зөвхөн Нью-Йоркын зүг анхаарлаа хандуулж, хүмүүсийн төлөө залбирч байсан. Магадгүй сүүлийн боломжинд найдан, амь гарах итгэлийг тэдний зүг нисгэж байсан. Гэсэн ч хүний амь насыг аварч чадаагүй. 2996 хүн. Энэ бол эцсийн тоо. Магадгүй үүнээс ч их байж болох. Энэ хүмүүс юуны төлөө амь үргэдсэн бэ, АНУ-ын цэргийн ажиллагааг баталгаажуулахын тулд, терроризмтай тэмцэх ариун дайны төлөө… Магадгүй маш хямдхан зүйлийн төлөө тэд ганц олдох насаа зориулжээ. Тэд юуны ч өмнө буруугүй. Зүгээр л тэд АНУ-д төрсөн. Дэлхийн хамгийн хүчирхэг, зузаан түрийвчтэй улсад төрсөн, цагаачилж ирсэн.
Хэрэг явдал гарсаны дараахан ээдрээтэй олон зүйлс гарч ирэв. Чухам яагаад хоёр өндөр нурав. Дэргэд нь байсан жижиг барилгууд яагаад сүйрэлд бага өртөв. CBS телевиизийн сувгийн бичлэг үйл явдал болохоос өмнө яагаад бичигдэв. Энэ үйл явдлаас нэг л өдрийн дараа Афганистан болон Иракийг хардах болов. Аль Кайдачууд яагаад амархан хэргээ хүлээв. Энэ бүхний хариулт одоог болтол гараагүй. Олон нийтэд олон таамаг л үлдэж хоцорсон. Засгийн газар ч, тагнуулын байгууллага ч, цагаан ордон ч тодорхой хариултыг өгөөгүй. Магадгүй хэдэн зууны дараа ч гэсэн олон нууцыг өөртөө тээн, түүх болон үлдэх биз.
Тухайн үед дэлхийн худалдааны төвийн 50 давхарт ажилладаг байсан Жонатан Сандерсийн дурьдатгал олны анхаарлыг татдаг. “Аймшигт үйл явдал болохоос сарын өмнө их сонин дуу чимээ сонсогддог байсан. Яг л засвар хийж байгаа юм шиг. Яг л одоо байшин нурах гэж байгаа мэт тийм дуу чимээ, олон хүн хохирдог байлаа. Байрны захиргаанаас асуухад томоохон засвар хийгдэж байгаа гэхээс өөр зүйл хэлдэггүй байсан. Гар удирдлага барьсан, хамгаалалтын дуулгатай хүдэр биетэй хүмүүс 2001 оны наймдугаар сарын сүүлээр манай давхарын дээр байдаг хэн ч байдаггүй нэг өрөөнд орж байхыг би санаандгүй харчихсан юм. Тэд нэлээд сандарч хаалгаа хаасан. Худалдааны төвийн зарим давхарын дотоод ажил бүрэн дуусаагүй байсныг олон нийт мэддэггүй” гэж тэрээр хожим нь дурсчээ. 2001 оны есдүгээр сарын эхээр түүнийг байгууллагаас нь Хятад руу явах томилолт өгсөний дараа энэ хэрэг явдал гарсан билээ. Орон нутгийн нэгэн сонинд ярилцлага өгсөний дараа түүний сураг тасарсан бөгөөд хэвлэл мэдээллийнхэн түүний араас одоог хүртэл хөөцөлдсөөр байгаа юм. Дэлхийн худалдааны төвийн тэсрэлтийг судалсан тэсэлгээний шинжээчид олны анхаарлыг татах дүгнэлтийг хийсэн нь шуугиан дэгдээв. Энэ нь зохион байгуулалттай дэлбэрэлт гэсэн дүгнэлт. Учир нь барилга хажуу талаас нь онгоц мөргөсөөр байтал эгц доошоо нурсан явдал. Яг ийм дэлбэрэлтийг АНУ болоод бусад улсууд ашиглагдахгүй болсон барилгыг нураахад ашигладаг ажээ. Тэслэгч бодисоор дүүргэсэн төмөр утсыг тулгуур багануудад бэхэлснээр эгц доошоо унадаг аж. Хэрвээ хажуу талаас нь хүчтэй цохилт ирсэн бол татах хүчний хуулийн дагуу хажуу тийшээгээ хазайж, барилгын нэг хэсэг унах байсан. Хэрвээ онгоцны мөргөлтөөс болж барилга нурах байсан доод талын 15 давхар суурьтайгаа үлдэх байсан. Энэ бол мэргэжилтнүүдийн дүгнэлт. Дээд талаас нь онгоц мөргөхөд яагаад суурь ган тулгуурууд хайлав. Энэ бол хүчтэй халуунд л болох үзэгдэл. Гэтэл онгоцны мөргөлт зөвхөн дээд талд л болсон шүү дээ.
2001 оны гуравдугаар сард Ж.Буш алан хядах ажиллагаатай тэмцэх программ болон түүнтэй тэмцэхэд шаардлагатай зардалын тайланг Конгрессоор хэлэлцүүлэхэд дэмжлэг авалгүй өнгөрсөн байдаг. Удалгүй дөрөвдүгээр сард Сенатын танхимд бас нэгэн бодлогын баримт хүргүүлж, батлан хамгаалахын зардлыг нэмэх санал оруулсан ч сенат дэмжээгүй. Харин ердөө тавхан сарын дараа хоёр өндөр нурж, буруутан нь ч амархан олдож, нэг ёсондоо АНУ яг л зурмал, цуврал номын баатар шиг болж хувирсан.
Яг энэ үйл явдлаас гуравхан өдрийн өмнө болсон хүн амьны гурван хэргийг Нью-Йорк хотын цагдаагийн хэлтсийнхэн илрүүлэх гэж хоёр жилийг барж байхад дайралт болсноос ердөө 23 цагийн дараа халдлага үйлдсэн байгууллагыг Аль Кайда хэмээн зарлав. Аль Кайда ч эсэргүүцэх зүйлгүй бид хийсэн гэж мэдэгдсэн билээ. Хэрэг явдлаас хойш нэг сарын дараа АНУ, Афганистан улсад дайн зарлав. Осама бин Ладенг барих зорилгоор нэг улсад дайн зарласан нь энэ. Аль Кайдагийн түүх өөрөө их сонин. 1980-аад оны сүүлээр ОХУ, Афганид дайн зарлахад АНУ-чууд Оросын хүчийг сулруулахын тулд нэгэн байгууллагыг хүчтэй дэмжиж байсан Аль Кайда. Энэ байгууллагыг тэд зэвсэг, техникээр бүхэл бүтэн 15 жилийн турш хангаж байсан гэдэг нь гашуун үнэн. Гэтэл тэд АНУ-д халдах хамгийн том байгууллага болж хувирав. Тухайн үедээ дайралтын шокноос гараагүй байсан хүмүүс зөв, бурууг тунгаалгүйгээр хэн нэгнийг буруутнаар татах ганц л хүсэлтэй байсан билээ.
Афганид дайн зарласнаас хойш таван сарын дараа америкчууд Саддамыг буруутан болгож Ирак руу дайрахаар улайрч эхлэв. Саддам хувь заяаны зурмал тохиолоор ч гэх үү, Осамагаас дэмжлэг авч байсныг Бушийн засаг захиргаа олонд ил болгосон билээ. Ийнхүү ердөө нэг л жилийн зайтайгаар америкчууд хоёр улсад дайн зарлав. Мэдээж энэ дайны ажиллагаанд нийт таван тэрбум ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий.
Ийнхүү 12 жил өнгөрчээ. Энэ хооронд АНУ хоёр ч улсад дайн зарлаж, Обама ерөнхийлөгч болоод жил хүрээгүй байхдаа Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн. Цэргийн ажиллагааны зардал нь таван жилийн өмнөхөөс 15 гаруй хувь нэмэгдсэн. 9/11-ний хэргийн мөрдөлтийг 2005 онд улсын нууцын зэрэглэлд шилжүүлж, 2007 онд хэргийн мөрдөлт албан ёсоор зогссон. 2012 онд Осамаг, Обамагийн засаг захиргааныхан устгасан. Афганитай хийсэн дайн 2014 оны дунд бүрэн дуусна. Ийм л үйл явдал хоцорсон. Харин одоо юу үлдсэн бэ? Эмгэнэлт хэргийг дурссан музей, жижиг хөшөө, шөнө гэрэлтдэг хоёр гэрэл, шинэ худалдааны төв барих төлөвлөгөө, зураг төсөл, 2996 хүний ар гэр, аймшигт хэргийг биеэрээ мэдэрсэн 6000-аас илүү шархдагсад. Ямар ч байсан ийм үйл явдал болсон юм. Буруутан нь хэн гэдгийг эцэслэн тогтооход хэцүү ч түүхэнд хараар тэмдэглэх ийм хэрэг явдал, шинэ мянганы хоёр дахь жилд болсон.
P.S. 1993 онд Дэлхийн худалдааны төвийн хойд талын барилгын автомашины зогсоолд дэлбэрэлт болж 20 гаруй хүн бэртэж, гэмтсэн тохиолдол гарсан юм. Тухайн үед энэ халдлагыг Иран гаралтай америк иргэд үйлдсэн гэж Тагнуулын төв газрын тайланд дурьджээ.