Засгийн газар ээлжит бусаар хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар хуралдав

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Айлчлалын үеэр Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал тавьж, зөвлөлдөх зорилго тавьж байна гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж