
Харин тус яамнаас байгальд ээлтэй цэвэр технологийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. Эрчим хүчний хэмнэлттэй чийдэн, бохир ус цэвэрлэх төхөөрөмж, нар, салхины цахилгаан үүсгүүр, ой, цэцэрлэгийн хөрс бэлтгэх төхөөрөмж зэрэг нийт 41 төрлийн байгальд халгүй техник, тоног төхөөрөмж энэхүү чөлөөлтөд хамрагдах юм. Энэхүү шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.
Манай улсын эрчим хүчний 95 орчим хувийг нүүрс шатааж гаргадаг нь байгальд халтай аж. Тиймээс энэ үзүүлэлтийг ирэх оны сүүл гэхэд 20 хувиар бууруулах зорилт тавьжээ. Харин дээрх тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь манай зах зээлд борлогдож эхэлсэн байна.
Т.ДАРХАН