Фото: Hassan Ammar / AFP
Саудын Арабын ямаачин эр 3,5 сая ам.доллараар ухна заржээ. Ямаа үржүүлгийн мэргэжилтнүүдийн хэлснээр уг ухна нь ховор үүлдрийн шинж чанарыг агуулсан гэнэ. Гэхдээ л үнийг нь хэт хөөрөгдсөн гэдгийг тэд хүлээн зөвшөөрөв.
Khaleej Times бичснээр, Саудын Арабын нийслэлд энэ наймаа болж, багагүй дуулиан дэгдээжээ. Орон нутгийн сүлжээний хэрэглэгчдэд уг наймаа таалагдаагүй бөгөөд тэдний нэг нь сая сая сиричүүд дүрвэн хүнд нөхцөлд амьдарч байхад ийм үнэтэй наймаа хийгдэж байна хэмээн бичсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР