Н.Түвшинбаяр харцагын мялаалга наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр харцагын мялаалга наадам боллоо

Н.Түвшинбаяр харцагын мялаалга наадам боллоо
Н.Түвшинбаяр харцагын мялаалга наадамд түрүүлж айрагдсан хүлгэд

Олимпийн хос медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол улсын харцага Найдангийн Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам өнгөрсөн амралтын өдрүүдээр төрсөн нутаг Булган аймгийн Сайхан сумнаа боллоо.

Мялаалга наадмын үеэр гурван насны морь уралдаж, шандас шалгасан билээ. Ингээд тус уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулъя

Хөтөлбөр ёсоор мялаалга наадам 9-р сарын 8-ны өглөө сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлсэн бөгөөд Хөвсгөл, Архангай, Орхон, Төв, Булган зэрэг таван аймгийн 30 хурдан азарга гарааны зурхай руу хөдөлсөн юм. "Хэдийгээр уралдах морьдын тоо цөөн ч аймаг, сумынхаа наадмуудад түрүүлж айрагдсан шигшмэл хүлгүүд хүрэлцэн ирсэн байна" хэмээн Булган аймгийн морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ууганбаяр онцолж байсан.

 Азарга-30

1. Архангай аймгийн Цэцэрлиг сумын уугуул Ц.Банзрагчийнхонгор
2.Төв аймгийн Архуст сумын уугуул М.Энхтөрийн хонгор
3. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Ч.Намжидсүрэнгийн хонгор халзан /хязаалан үрээ/
4.Булган аймгийн Сайхан сумын уугуул,аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбаатарын хүрэн
5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хонгор

Даага-60

1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэрэнбатын хар
2.Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Батжаргалын хүрэн
3. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн хүрэн
4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Өлзийбаярын халиун
5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Ц.Ганхуягийн хүрэн

Их нас-42

1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Б.Чимэдбавуугийн буурал цоохор
2.Булган аймгийн Сайхан сумын уугуул Д.Бадамын хүрэн
3.Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Баттулгын хээр халзан
4.Булган аймгийн Орхон сумын уугуул Б.Одонтунгалагийн хүрэн
5.Булган аймгийн Баян-Агт сумын уугуул Бүрэнтогтохын борлог тус тус түрүүлж айрагдсан юм.

Морь сонирхогч та бүхэн уралдааны фотог ЭНД дарж үзнэ үү.

А.ТЭЛМЭН

Эх сурвалж: http://todmagnai.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж