Монголын уран зохиолын түүхэн товчоо хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Монголын уран зохиолын түүхэн товчоо хэвлэгдлээ

“Монгол уран зохиолын түүхэн товч” хэмээх утга зохиолын шинэ тойм  ном худалдаанд гарчээ.  Энэхүү номыг зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа туурвисан байна. Монголын уран зохиолын  шилдэг өвд  хамаарах олон арван зохиол бүтээлүүдийг зохиогч задлан шинжлэн нийтэд ойлгомжтой хэлбэрээр  тоймложээ. Тэр тусмаа уншигчдын төдийлөн мэддэггүй  түүхэн уран зохиолуудын агуулга, зохиомжийг тайлан өгүүлсэн нь судлаачдын анхаарлыг татаж   байгаа юм. Зохиолч Ц.Буянзаяа уг “Түүхэн товч”-доо монгол уран зохиолын түүхийг маш нарийн үечлэн үзэж, сэтгэлгээний уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоог нь гаргахыг зорьсон байна. Мөн туурвилзүйн талаас нь уран зохиолын түүхийг авч үзсэн нь шинэлэг үзэгдэл болжээ. “Монгол уран зохиолын түүхэн товч”-ийн тэргүүн боть нь нэн эрт үеэс хорьдугаар зууны эхэн үе хүртэлх уран зохиолын түүхийг хамруулж байгаа бөгөөд хоёрдугаар боть нь орчин үеийн уран зохиолын тухай өгүүлэх юм. Удаах боть нь ойрын үед хэвлэгдэх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж