Өдгөө 35 настай Фрэнк Лампард Английн шигшээ багийнхаа төлөө 1999 оноос хойш хүчин зүтгэж, 99 тоглолтод оролцон, 29 гоол оруулаад байна. Алсын хүчтэй цохилт, идэвхтэй хамгаалалт, ухаалаг дамжуулалтаараа сүүлийн 14 жилийн турш Английн хөлбөмбөгийн өнгө төрхийг тодорхойлж ирсэн Лампс буюу “Супер” Фрэнк Лампардад шигшээ багийн найз нөхөд нь өнөө шөнө бэлэг барихаар хичээн тоглох нь тодорхой. Лампардын 100 дахь тоглолтдоо оролцох “ёслол” өнөө шөнө 02:45 цагаас /Улаанбаатарын цагаар/ Украины нийслэл Киев хотын “Олимпийн цэнгэлдэх”-д болно. Энэхүү тоглолтод Английн шигшээ багийн төлөө Лампардтай арав гаруй жил мөр зэрэгцэн хүчин зүтгэсэн Стивен Жеррард нь, багийн анд Эшли Коул нь оролцоно.
Английн шигшээдээ хамгийн олон тоглосон хөлбөмбөгчид:
125: Петер Шилтон (1970-1990)
115: Дэвид Бекхэм (1996-2009)
108: Бобби Мууре (1962-1973)
106: Бобби Чарлтон (1958-1970)
105: Билли Райт (1946-1959)
104: Эшли Коул (2001 оноос хойш)
104: Стивен Жеррард (2000 оноос хойш)