Интернэтээр худал яривал хорих ялтай

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Интернэтээр худал яривал хорих ялтай

Бээжингийн ойролцоох шоронгийн үүд.
Фото: Ng Han Guan / AP

Интернэтээр цуу яриа, худал мэдээлэл тараасан бол шоронд хорих хүртэл эрүүгийн шийтгэл үзүүлэх хууль Хятадад хүчин төгөлдөр болон үйлчилж эхэлсэн талаар Reuters мэдээлэв. Шинэ хуулиар иргэн хүнийг гүтгэлэгт холбогдуулан хариуцлагад татна. Хүний тараасан мэдээлэл нь интернэтээр өргөн тархаж байгаа бол түүнийг эрүүгийн харицлагад татах юм байна. Худал мэдээллийг 500 дахин хуулбарлагдсан бол зохиогчид нь гурван жилийн хорих ял оноож болох ажээ. Мөн мэдээлэл нь 5000-гаас илүү удаа уншигдсан бол эрүүгийн харицлагад татахаар хуульд тусгасан байна.

Сүлжээгээр хариуцлагагүй мэдээ цацагдаж байна гэсэн нийгмийн шаардлагын дагуу шинэ хуулийг бий болгосон гэж эрх баригчид ярьж байна. Интернэтээр гүтгэлэг тараахын эсрэг тэмцэл хэдэн сарын өмнө Си Жиньпин Хятадын дарга болсны дараа эхэлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор интернэтээр худал мэдээлэл тараасан гэх хэргээр олон зуун хүн байцаагдсан ба тэдний  зарим нь хоригдсон байв. Хамгийн дуулиантай хэргүүдийн нэг нь Ухань хотод 27 хүнийг баривчилсан явдал болов. Хотын эрх баригчид тэднийг интернэтээр худал мэдээлэл тараасан гэж буруутгаж байгаа.

Бэлтгэсэг Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж