Мөнгөний нийлүүлэлт 20 хувиар өчсээ

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Мөнгөний нийлүүлэлт 20 хувиар өчсээ

М2 буюу мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцсийн байдлаар 8410.1 тэрбум төгрөгт хүрсэн талаар стастикчид мэдээллээ. Энэ нь сарын өмнөхөөс 321.4 тэрбум төгрөг буюу 4.0 хувь, жилийн өмнөхөөс 1413.0 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 867.8 тэрбум төгрөг болж, сарын өмнөхөөс 35.6 тэрбум төгрөг буюу 4.3 хувь, жилийн өмнөхөөс 52.9 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар өсчээ.

Ийнхүү энэ жилийн хувьд Төв банкнаас барилга, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хөнгөлөлттэй зээл, эргэлтийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулан олгосон нь мөнгөний нийлүүлэлт ихэссэнд нөлөөлсөн тухай эдийн засагчид хэлж байгаа юм. Тодруулбал, Төв банкнаас Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, Өргөн хэрэглээний импрортын бараа, бүтээгдэхүүний өртгийг  бууруулах, барилгын салбарыг дэмжих, нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөлөлттэй зээл олгохоор санхүүжилт хийсэн нь ийнхүү мөнгөний нийлүүлэлт жилийн өмнөхөөс 20.2 хувиар өсөхөд нөлөөлжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж