Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уиллиам Патерсон, Бүгд найрамдах Бангладеш ард улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Азизул Хакуенар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилсон Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авсандаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд илэрхийллээ.
Үүний дараа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Элчин сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзлаа.
Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уиллиам Патерсоныг хүлээн авч уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд Австралийн Засгийн газраас Монгол Улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хөгжлийн албан ёсны тусламжийг өндрөөр үнэлэн талархал илэрхийлэв. Монгол, Австрали хоёр орон өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг, нөөцөөр арвин, хүн амын нягтшил сийрэг зэрэг нийтлэг зүйл ихтэй. Үүнээс гадна зах зээлийн харилцаа, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан үзэл баримтлал зэрэг ижил зүйлс нь хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн нягтруулах үндэс болно гэдгийг илэрхийлсэн юм.
Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах нэр хүндтэй, хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, энэ онд Эль Салвадор улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүрэгт ажлыг шилжүүлэн өгснийг мэдэгдэв. Монгол, Австралийн уламжлалт найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлэх үйлсэд ноён Элчин сайд Уиллиам Патерсонтой хамтран ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглээд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.
Бүгд найрамдах Бангладеш ард улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Азизул Хакуетай уулзах үеэрээ Монгол Улс, Бангладеш улс нь олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн, ялангуяа олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд баяртай байдгаа илэрхийлэв. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалсан хугацаандаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар их хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, Улаанбаатарын Тунхаглал хэмээх баримт бичиг батлан гаргасан. Дэлхийн 100 гаруй орны 1300 орчим төлөөлөгч оролцсон уг хурлаас гаргасан Тунхаглалд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалсан хугацаандаа хийсэн ажлаа дүгнэж, цаашид тавих зорилтоо тодорхойсныг дурдлаа.
улс, Бүгд найрамдах Колумб улсаас Монгол Улсад суух Элчин сайд нар
Итгэмжлэх жуух бичиг өргөн барилаа
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Холбооны Бүгд найрамдах Бразил
улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдВалдемар
Карнейро Леао Нето, Бүгд найрамдах Колумбулсаас Монгол Улсад суух Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Альберто Кабал Санклементэ нар
Итгэмжлэх жуух бичиг өргөн барив.
Тэднийг Монгол Улсад суух Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилсон Итгэмжлэх жуух бичгийг
хүлээн авсандаа баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд
Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Холбооны
Бүгд найрамдах Бразил улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Валдемар Карнейро Леао Нетотой уулзахдаа тус улсын тусгаар
тогтносон өдрийг тохиолдуулан Элчин сайдад баяр хүргэв. Холбооны Бүгд
найрамдах Бразил улс нь 1822 оны есдүгээр сарын 7-нд Португаль улсаас
тусгаар тогтносноо зарлажээ. Монгол Улс Латин Америкийн болон Карибын
тэнгисийн орнуудтай харилцаагаа өргөтгөх, Бразил улстай найрсаг
харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд ойрын хугацаанд Бразилиа хотноо ЭСЯ
нээх чиглэлээр ажиллаж байгаагаа мөн дуулгалаа. Бразилиа хотод Монгол
Улсын ЭСЯ-ыг нээх тухай тогтоолыг энэ 2013 оны зургадугаар сарын 7-нд
УИХ баталсан юм.
Хоёр улсын хооронд өндөр хэмжээний төлөөлөгч
солилцох, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим
хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр цаашид хамтран ажиллах
талаар уулзалтын үеэр дурдав. 2014 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн, 2016 оны Зуны олимпийг Бразил улсад зохион
байгуулахтай холбогдуулан хоёр улсын хоорондын аялал жуулчлал нэмэгдэнэ
гэдгийг мөн онцолж байлаа. Элчин сайдтай хамтран ажиллахдаа таатай байх
болно гээд түүнд ажлын амжилт хүсэн ерөөв.
Бүгд
найрамдах Колумб улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Хаймэ Альберто Кабал Санклементэг хүлээн авч уулзах үеэрээ хоёр
улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан
баяр хүргэлээ. Монгол Улс нь Бүгд найрамдах Колумб улстай 1988 оны
наймдугаар сарын 10-нд дипломат харилцаа тогтоожээ. Уул уурхай, хөдөө аж
ахуйн чиглэлээр болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран
ажиллах талаар уулзалтын үеэр тэмдэглэв. Колумбын Ерөнхийлөгч Хуан
Мануэль Сантос Калдероны зүгээс авлига, хээл хахуулийн эсрэг хийж буй
тууштай алхмууд, иргэдэд үйлчлэх, эдийн засгийн чиглэлд явуулж байгаа
шинэчлэлийг дэмжиж байдгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.
Колумб
улстай хамтран хил дамнасан гэмт хэргүүд, мансууруулах бодис, хүний
наймааны эсрэг тэмцэнэ гэдгийг мөн тэмдэглэв. Эдгээр гэмт хэргүүд нь
эдийн засаг, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бүс нутаг,
дэлхий нийтийн аюулгүй байдалд ч хор хөнөөлтэй гэдгийг дурдаад Элчин
сайд Хаймэ Альберто Кабал Санклементэтэй хамтран ажиллахад баяртай байх
болно гэдгээ илэрхийлж түүнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.