Дээд шүүх энэ онд 64 хүнийг цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Дээд шүүх энэ онд 64 хүнийг цагаатгажээ

Улсын Дээд шүүх энэ оны нэдүгээр сараас эхлэн өдийг хүртэл нийт 64 хүнийг цагаатгажээ. Сүүлийн үеийн зарим тоо баримтаас үзэхэд Улсын Дээд шүүх нь өнгөрсөн 2002 онд цагаатгуулах тухай 203 хэрэг хүлээн авснаас 64 хэргийг, 2003 онд 161 хэргийг хүлээн авч 52 хэргийг, 2004 онд 61 хэргийг хүлээн авснаас 23 хэргийг хэлэлцэж, 60 хүнийг, 2005 онд 112 хэргийг хүлээн авснаас зургаан тогтоолоор найман хүн, 2006 онд 99 өргөдөл хүсэлт хүлээн авснаас 17 тогтоолоор 20 хүнд холбогдох хэргийг тус тус цагаатгасан байна.

 Мөн  2007 онд 10 тогтоолоор 85 хүнд холбогдох хэргийг, 2008 онд 21 хүнд холбогдох хэргийг, 2009 онд 39 тогтоолоор, 74  хүнд холбогдох хэргийг, 2010 онд 123 хэрэг хэлэлцсэнээс 71 тогтоолоор 117 хүнийг,  2011 онд 243 тогтоолоор, 268 хүнийг цагаатгажээ. Харин 2012 онд цагаатгалын 355 хэргийг хянан шийдвэрлэсэн талаар Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж