Олон улсын олимпийн хорооноос Хятадын Нанжин хотод болох 2014 оны Залуучуудын оюутны наадмын медалийн загварыг зохион бүтээх уралдаан зарлажээ. Уралдаанд аль ч улсын иргэн оролцож болох ба оролцохыг хүсэгчид материалаа 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны дотор http://www.medaldesigncompetition.com/ вэб сайтаар дамжуулан ОУОХ-нд ирүүлэх аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн сонгон шалгаруулалтыг ОУОХ-ны шүүгчид, загвар зохион бүтээгч Томас Хизервик болон бусад спортын алдартнуудтай хамтран явуулах гэнэ. Эхний гурван байрын бүтээлийг ирэх арван хоёрдугаар сард шалгаруулж, 2014 оны наймдугаар сарын 16-28-ны өдрүүдэд гардуулах юм байна. Шилдгээр шалгарсан зохион бүтээгчийг Нанжин хотод болох 2014 оны Залуучуудын олимпийн наадмын нээлтийн ажиллагааг үзэх эрх, олимпийн медалийн цуглуулга зэргээр шагнаж урамшуулах аж.
Бүтээлийг 2013 оны есдүгээр сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 30-ны хооронд хүлээн авч, арванхоёрдугаар сарын 11-нд эхний гурван байрын эздийг олон нийтэд танилцуулах тул Монголын спорт сонирхогч, уран бүтээлчдийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг pressoffice@olympic.org и-мэйл хаягаар болон http://www.olympic.org/ сайтад зочлон авч болох ба зургийн хэмжээг images@olympic.org -д хандан тодруулах юм.
Б.АНХТУЯА