Энэ жил 20 идлэг шонхор гаргана

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Энэ жил 20 идлэг шонхор гаргана

Манай улс идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, ашиг олох зорилгоор гадаад гаргахыг хориглосон билээ. Харин энэ жил манай улсын Засгийн газар Кувейт, Катар гэсэн улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 20 идлэг шонхор гаргахаар болжээ. Хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх, ашгийн бус гэж үзсэн учраас ийнхүү шонхор шувууг цөөн тоогоор гаргахаар тохиролцжээ. Одоогийн байдлыыр Кувейт улсын шонхрын анчид анд гарсан ч Катар улсын анчид хараахан эрхээ бүрэн аваагүй байгаа ажээ. Тэд ирэх сарын 25-ны өдөр хүртэл Монголд шонхрын ан хийх юм. Харин энэ удаад цөөн тоогоор гаргаж байгаа учраас Төв, Хэнтий аймгуудын тодорхой сумдын нутгаас барихыг зааж өгчээ. Тэдний үйлдэлд орон нутгийн захиргаа хяналт тавин ажиллах юм. 

Харамсалтай нь, шонхор барих журам нь өнгөрсөн жилүүдийнхээрээ хэвээр байгаа нь 20 шонхор гаргахын тулд 200 барьж, тэднээсээ сайн гэснийг нь шилдэг байдал давтагдаж байгаа аж.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж