Инфляци өнгөрсөн сараас 1,7 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Инфляци өнгөрсөн сараас 1,7 хувиар өсчээ

Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн наймдугаар сард өмнөх сарынхаас 1.7 хувь, оны эхнээс 6.7 хувь, жилийн өмнөхөөс 9.4 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ерөнхий индекс өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ дүнгээрээ 27.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 2.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 4.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, найм, есдүгээр сард боловсролын үйлчилгээ буюу хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургалтын төлөлт хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлэгдэх инфляцид голлон нөлөөлдөг тухай статистикчид тайлбарласан юм. Мөн одоо өргөн хэрэглээний хувцас хэрэглэл худалдан авах нь ихэссэн болон хүйтний улирал эхэлж буй үед орон сууцны халаалт, ус, цахилгааны төлбөр төлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлөхөд хүрдэг байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж