Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан нийслэлийн төв хэсэгт орших Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд өнөөдөр цэцэг өргөх ёслолын ажиллагаа болов.
Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд оролцож цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн Хурал, улс төрийн зарим нам, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, олон нийтийн байгууллага, хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд, үр хүүхдийн төлөөлөл оролцож улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ.
Өнөөдөр 18.00 цагт Сүхбаатарын талбайд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын залуучуудын Холбоо,Оюунлиг буддист нийгэмлэг хамтран 1000 залуучууд оролцсон Флаш моб буюу бясалгалын үйл ажиллагаа хийх ажээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
А.АМАР


