Гадаад өр ч үстэй толгойноос их болох нь

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Гадаад өр ч үстэй толгойноос их болох нь

Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр бууруулсан нь валютын нөөцөд нөлөөлж, энэ нь алсуураа монгол төгрөгийг үнэгүйдүүлж байгаа. Тэгвэл Засгийн газар дээрх байдлаас гарахын тулд алт олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарч, УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болж байгаа бол нөгөө талдаа зээл авахаас аргагүйд хүрээд буй юм. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчлах үеэрээ 500 сая ам.долларын зээл хүснэ гэж буй. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 1 тэрбум ам.доллар, дээр нь Барилга хот байгуулалтын сайд Турк улсад айлчлал хийх үеэрээ 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьсан. Эдгээр зээл бүтвэл Монгол Улсын гадаад орнуудаас авах зээлийн өр үстэй толгойноос их болох нь дээ.

Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол Улсын гадаад өр хоёр жилийн дотор хоёр тэрбум ам.долларт хүрсэн болохыг анхааруулаад буй. Энэ оноос эхлэн хэрэгжсэн Төсвийн тухай хуулиа зөрчиж байгаа юм биш байгаа даа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж