Алтан чихэвч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Алтан чихэвч бүтээжээ

Африкийн орнуудад амьдарч буй ХДХВ-ээр өвчилсөн олон мянган хүмүүст туслах зорилгоор ирэх арваннэгдүгээр сард томоохон хэмжээний хандив цуглуулах үйл ажиллагаа Нью-Йорк хотноо зохион байгуулах гэж байгаа ажээ. Энэхүү үйл ажиллагаанд зориулж дуудлага худалдаа зохион байгуулах ба дуудлага худалдаагаар худалдаалахаар алтаар хийсэн чихэвчийг бүтээсэн байна.

Уг чихэвч нь дээд зэргийн цэвэр дуугаралттай ба классик загвартай, 24 каратын алтаар хийсэн гэдгээрээ онцлог аж.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж