Өмнөд Африкийг зорих “Tiger”-ын азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкийг зорих “Tiger”-ын азтан тодорлоо

“Дэлхийн шар айргийн олимп”-иос хос алтан медаль хүртээд байгаа Tiger брэнд өөрийн бүтээгдэхүүний хэрэглэгчдээс хөлбөмбөгийн олимп буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх азтаныг тодруулаад байна.

“Tiger” брэнд Монголын хөлбөмбөг сонирхогчдын дунд асуулт, хариултын тэмцээн явуулж дэлхийн аварга шалгаруулах тэмцээх үзэх эрхийг хоёр хүнд олгосон юм. Тэдний нэг азтан нь 28 настай Т.Гансүх болжээ. Түүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. “Tiger” брэндийн хамт олон супер азтаныцхаа тоглолт үзэх тасалбар, замын зардал, зочид буудал гэх мэт бүх зардлыг ивээн тэтгэж байгаа юм.

-Юуны өмнө ийм том тэмцээн үзэх болсонд чинь баяр хүргэе. Асуулт хариултын тэмцээнд ялалт байгуулах хэцүү байв уу?

-Баярлалаа, ийм ховор боломжийг олгож өгсөн “Tiger” брэндийн хамт олонд баярласан талархаснаа юуны өмнө уламжлахыг хүсч байна. С1 телевизээр гарсан шууд нэвтрүүлгийн асуулт, хариултад оролцоод энэ эрхийг хожсон юм. Асуултууд амар байгаагүй. Огт мэдэхгүй асуулт байгаагүй ч хариултууд нь их эргэлзээтэй байсан. Маш хурдан хариултыг нь илгээх ёстой, өрсөлдөгчид их байсан гээд хүнд байсан шүү. Нийтдээ найман асуултад хариулж, энэ эрхийг хожлоо.

-Хөлбөмбөг таны хобби юу, хэдэн настайгаасаа эхэлж хөлбөмбөг сонирхсон бэ. Энэ спортоор хичээллэдэг үү?

-Тийм ээ, миний хобби. Хүүхэд байхаасаа л оросын сонин сэтгүүлээс энэ тухай мэдээ материал цуглуулж, тэмдэглэхийг нь тэмдэглэж, хайчилбарыг нь цуглуулж, зураг гэх мэт хөлбөмбөгтэй холбоотой олдож буй бүх зүйлээ л цуглуулдаг. Одоо манай гэрээр дүүрэн хөлбөмбөг, дэлхийн аваргын тэмцээнтэй холбоотой цуглуулгууд байдаг. Би хөлбөмбөгөөр нэг их хичээллэдэггүй, ер нь тоглоно гэхээсээ илүү телевизээр үзэх дуртай.

-Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтуудын тухай сайн мэдэх нь ээ, аль багийг дэмждэг вэ?

-Английн шигшээ багийг дэмждэг. Би дэлхийн аваргын тухай тэмдэглэл хөтөлдөг. Нэлээд олон дэвтэр болсон байгаа.

-Маргааш хөлбөмбөгийн ДАШТ эхэлнэ. Та хэзээ Өмнөд Африкийг зорих вэ?

-Аль тоглолт үзэх вэ гэдгийг нь одоогоор хэлэх боломжгүй байна. Миний авсан эрх энэ сарын 27-нд болох тоглолтынх байгаа. Миний хүсэл мөрөөдлийг биелүүлж, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрх олгосон MCS компани, Tiger брэндийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Чин сэтгэлээсээ баярлаж байгааг минь тэдэнд дамжуулу өгөхийг хүсч байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж