АТГ-ынхан УБЕГ-т ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

АТГ-ынхан УБЕГ-т ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга С.Алтангэрэл нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн улсын бүртгэлийн үйлчилгээ авч буй иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, гомдол мэдээлэл хүлээн авахын зэрэгцээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын авлигаас урьдчилан сэргийлэх 2013 оны төлөвлөгөө, эхний хагас жилийн тайлантай танилцах, заавар зөвлөгөө өгч байгаа аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж