
Мөн тус яамнаас санаачлан энэ жилээс мазаалай баавгайг төр хамгаалалдаа авсан. Их говийн дархан цаазат газраар нутагладаг 22 мазаалай энэ жил дөрвөөр нэмэгдсэн. Тиймээс тухайн орчинд нь задгай усыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр булаг шандыг сэргээн тохижуулж, хагас автомат ажиллагаатай хоёр гүний худаг гарган, 13 тэжээлийн цэг байгуулж, арван тонн тэжээлийг 28 цэгээр тараан өгчээ. Харин мазаалай баавгай нь хүрэн баавгайтай нэг гарал үүсэлтэй юу, эсвэл өөр дэд зүйл үү гэдгийг нэг мөр судлан тогтоохоор энэ сард судлаач Т.Одбаярыг АНУ-ын Айдохогийн их сургуулийн лабораторид ажиллуулахаар болсон байна.
Т.ДАРХАН