Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

&#34Чимээгүй&#34 саарал

Олны нэрлэж заншсан саарал ордон буюу Төрийн ордон нам гүм байсаар. Монгол Улсын эдийн засагт нь түймэр гарч, хаа сайгүй өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, хямралын давалгаа айсуй энэ цагт түймэр унтраагчид нь нам жим. УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулахаа зэхэж байсан ч сураг алдарсан. Төрийн ордонд суудаг 76 “аврагчид”-аас нэг нь ч албан өргөөндөө залраагүй байсаар. Долларын ханш сав л хийвэл өсчихнө шүү гэж ард түмнийг айлгаж байхад Засгийн газар, УИХ-д төр түмнээ төлөөлдөг эрхэм гишүүд нь сураг ажиггүй.

Ганц нэгхэн гишүүдийг эс тооцвол 76 эрхэм "ор сураггүй" байсаар байгаад ангийн дарга З.Энхболд нь анхаарах цаг болсон баймаар.  Энэ янзаараа ээлжит бус чуулган хуралдахгүй, ирэх сард ээлжит чуулганы эхлүүлэхээр зэхэж буй бололтой. Ямартай ч төр түмнээ төлөөлсөн эрхмүүд саарал ордондоо саатаагүй багагүй хугацаа өнгөрч. Магадгүй тэдний гэрт хямрал нүүрлээгүй болохоор эдийн засгийн хямралыг анзаарах сөхөөгүй байгаа биз. Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нар ямар нэг юм бодож л суугаасай даа.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж