“Нью Жерси Нетс”-ийн шинэ дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Нью Жерси Нетс”-ийн шинэ дасгалжуулагч

“Нью Жерси Нетс”-ийн шинэ дасгалжуулагч Эвери Жонсон болжээ. Тэрээр шинэ
багтаагай гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар болжээ. ”Yahoo
sports” сайтад өгсөн ярицлагдаа “Нью Жерси Нетс”-ийн шинэ дасгалжуулагч
“Энэ бол гайхалтай боломж. Маш их зүйлийг өөрчилж, сайн ажиллах
хэрэгтэй. Үүнийг хийж чадах хүн нь би юм байна гэдгийг мэдэрсэн” гэжээ.
Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд хамгийн муу амжилтыг өнгөрсөн улиралд
“Нью Жерси Нетс” багийнхан үзүүлсэн. Харин энэ багийг ОХУ-ын тэрбумтан
Михайл Прохоров эзэмших болсноор чөлөөт агентаас шилдэг тоглогчдийг
өөрийн болгох боломжтой болоод байгаа билээ. Эвери Жонсонтой “Атланта
Хаукс”, “Нью Орлеан Хорнетс”, болон “Филладельфи 76” багууд хамтран
ажиллах талаар яриа хэлэлцээр хийж эхлээд байсан боловч “Даллас Маврикс”
багийг гайхалтай удирдаж байсан Эвери Жонсон “Нью Жерси Нетс” багийг
илүүд үзжээ. Мөн тэрээр “Даллас Маврикс” багт хамтран ажиллаж байсан
туслах дасгалжуулагч Попай Жонсыг өөрийн дасгалжуулагчийн багт байна
гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж