Д.Дондог нарын хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд дэнсэлж, нотлох баримт хангалтгүй, нэмж тодруулах зүйлс бий гэх шалтгаанаар Д.Дондог нарын 10 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Ийнхүү Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн улсын яллагчын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа.
Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.