
Одоогоос сар гаруйн өмнө шүүхийн шийдвэрээр бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан гэж үзэн дуучин Т.Дэлгэрмөрөн Баянзүрх дүүргийн шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял оноосон билээ. Тэрээр одоо “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа ба өөрт ноогдсон эрхийнхээ хүрээнд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Гэвч уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцээд ялыг хэвээр үлдээжээ. Анхан шатны шүүхээс дуучин Т.Дэлгэрмөрөнгийн 2004 онд үйлдсэн танхайн хэргийг өршөөлд хамруулж байсан юм.
Г.Даша