Г.Ундармаа тус эмнэлэгт гурван хоног өвчтөн сахихдаа эмнэлгийн үүд бараадан сэтгэл түгшин суухын дээр орчин нөхцөл нь тохь тухгүйгээс хүмүүс илүү их хямардаг болохыг анзаарчээ. Тиймээс тус эмнэлгийн хүлээн авах тасгийг хүмүүст ая тухтай, орчин үеийн байдлаар засч тохижуулахаар сэтгэл шулуудсан байна. Орчин үеийн эмнэлгийн хүлээн авах тасгийн зураг төслийг “Хаус дизайн” компанийнхан үнэ төлбөргүйгээр гаргасан бол засвар үйлчилгээг “Ебам” компанийн залуус мөн л хөнгөлөлттэйг үнээр хийж гүйцэтгэхээр болжээ. “Хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд гэрээсээ хол тохь, тухгүй орчинд их л зүдэрсэн харагддаг юм билээ. Ядаж л орчин нь сайхан бол хүмүүсийн сэтгэлд өег байх болов уу” гэж жүжигчин Ундармаа өгүүлж байна. Түүний санаачилсан энэ сайхан үйл амжилттай бүтэж, өвдсөн нэгнийхээ төлөө сэтгэл чилээн хүлээсэн хүмүүс даарч хөрөх, тавгүй орчинд айж бэргэх аюулаас аврагдах нь. Түүнд уншигчдынхаа өмнөөс “БАЯРЛАЛАА” гэж хэлэхийг хүсэв.
Баярлалаа, Ундармаа
Тансаг хаусын нэг хэсэг гэж эндүүрэм энэ зураг бол эмнэлгийн хүлээн авах тасгийн ирээдүйн зураг ажээ. Өөрөөр хэлбэл, улсын зэрэглэлтэй эмнэлгүүд дундаа хамгийн их ачаалалтай гэгддэг нэгдүгээр эмнэлгийн хүлээн авах хэсгийг ийм дизайнаар засах санаачлагыг “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа гаргажээ.
Д.ЦЭЭНЭ