Санал хураалтын хоёрдугаар шатны дүнгээр Москва хотын дарга Сергей Собянин 51.3 хувийн саналаар улиран сонгогдсон байна. Харин түүний өрсөлдөгч сөрөг хүчний лидер Алексей Навални сонгогсдын 27.2 хувийн саналаар ялагдал хүлээсэн аж. Тэдний араас коммунист намаас нэр дэвшсэн Иван Мельников сонгогчдын 10.7 хувийн саналыг авсан байна.
Санал хураалтын дүнг зарласны дараа Алексей Навални сонгуулийг будлиантай явагдсан хэмээж, санал хураалтын дүнг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Алексей Навалний үзэж буйгаар тэрээр санал хураалтын хоёрдугаар шатанд заавал тэргүүлэх байсан гэнэ. Харин Москва хотын дарга Сергей Собянин улиран сонгогдсон баяраа Болотная талбайд тэмдэглэж, сонгуулийг шударга явагдлаа хэмээн зарласан байна.
Сонгуулийн хорооноос мэдээлснээр Москва хотын иргэдийн 32 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгчээ. Москвачууд хамгийн сүүлд 2004 онд хотын даргаа сонгож байсан аж.