
Уулзалтын үеэр тэрээр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийн зарим заалтын үйлчлэлийг сунгахын хамт, хэлмэгдэгсдийн амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн олговор олгох заалт бүхий хуулийн төсөл бэлдэж УИХ-д өргөх барих гэж буй талаар уулзалтад оролцогсод танилцууллаа.
Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдийн төлөөлөлд мөнгөн тэтгэлэг олгов. Энэхүү уулзалтад 70-90 насны хорь орчим хэлмэгдэгсэд тэдний үр хүүхдийн төлөөлөл оролцлоо. Маргааш Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.
Өглөө 9.00 цагаас Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд, 13.00 цагаасУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд тус тус цэцэг өргөнө. Үүнээс гадна Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд хэлмэгдэгчид, тэдний эхнэр /нөхөр/, үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөлтэй уулзалт хийх ажээ. Мөн өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс Монголын залуучуудын холбоо, Оюунлаг буддист нийгэмлэгтэй хамтран 1000 залуучуудыг хамруулсан Флаш моб буюу бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.