Тэрээр хэлэхдээ, “Би мэргэжлийн найруулагч биш. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь идээгүй боловч надад мэдрэмж, бидэнд өөртөө итгэх итгэл байсан” гэлээ. Уг наадамд Б.Бат-Орших ахлагчтай “Домог” хамтлаг болон “Улаанбаатар” чуулгын уртын дуучин, бүжигчин, уран нугаараачдаас бүрдсэн нийт 17 хүний бүрэлдхүүнтэй баг оролцжээ. Монголын уран бүтээлчид 10 хоногийн хугацаанд зургаан тоглолт тавьсан бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой үзүүлбэрүүд байсан гэдгийг Д.Сосорбарам найруулагч онцолсон юм.
Тэмцээний явцад “Монголын багийн дараагийн үзүүлбэр юу байх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүссэн байсан нь бидний язгуур урлаг хичнээн сайхан содон, сор болсон урлаг гэдгийг харуулж байгаа хамгийн тод жишээ” гэдгийг уран бүтээлчид хэлж байлаа.