Тус дэвжээг Монгол Улсын Арслан Жамбалын Хайдавын нэрэмжит болгон өргөмжилжээ. “Арслан” бөхийн дэвжээний нээлтийн бэсрэг наадам өнгөрсөн амралтын өдөр болж, хүчит 32 бөх барилдан, хурдан дааганы уралдаан зохион байгуулсан байна.
“Увсын долоон хар” хэмээн алдаршсан хүчтэнүүдийн нэг, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын арслан Ж.Хайдав 1965 онд хожим улсын арслан цол хүртсэн Дагвасүрэнтэй тунаж барилдан давж, начин цол хүртсэн бол Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Улсын арслан цол хүртэж байжээ. Ийн түүний үндэсний бөхөөс гадна идэр залуу цагтаа самбо, чөлөөт бөхөөр амжилттай барилдаж явсан алдрыг мөнхөлж, шинэ үеийн хүчтэнүүдийг бэлтгэн төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор дамжуулан хөгжүүлэх зорилгоор уугуул нутагт нь нэрэмжит бөхийн дэвжээ үүсгэн байгууллаа. Зүүнговь суманд байгуулагдсан “Арслан” бөхийн дэмжээний нээлтэд аймгийн удирдлагууд болон Зүүнговь сумаас төрсөн улс төр, урлагийн зүтгэлтнүүд, Монголын нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан олимп, дэлхийн аваргууд, үндэсний бөхийн аварга, арслан цолтнууд оролцсон юм.
"Зүүнговь суманд байгуулагдаж байгаа "Арслан" бөхийн дэвжээ хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, "Авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулхтай дэмжлэг болно гэдэгт итгэж байна" гэдгээ аймгийн Засаг дарга нээлтийн үеэр онцолсон. Энэчлэн бөхийн дэвжээг сум бүрт байгуулж, цаашлаад аймаг, сумын Засаг даргын нэрэмжит тэмцээн, уралдаан зохион байгуулах нь өсвөрийн тамирчдыг дэмжээд зогсохгүй, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг энд ирсэн хүн бүр онцолж байлаа.
тамирчидтай уулзав
Сэрдамба, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын тэргүүтэй "Амжилтын төлөө хамтдаа" ТББ-ыг үүсгэн байгуулагч, алдартай тамирчид хүрэлцэн очсон явдал байв. Хүүхэд, залуусыг спортоор хичээллэн хүмүүжихэд сэтгэл, зүтгэлээ зориулж буй аваргууд өмнө нь хэд хэдэн аймагт болсон өсвөрийн тамирчдыг дэмжих арга хэмжээнд оролцож, "Амжилтын төлөө хамтдаа" цуврал лекц уншиж байсан юм. Алс баруун хязгаарт зочлон, спортоор хичээллэж байгаа
хүүхдүүд, багачуудтай уулзсан олимп, дэлхийн аваргууд тэдэнтэй чөлөөт ярилцлага өрнүүлж, ирээдүйн алдарт тамирчин болж, зөв хүн болон хүмүүжих замд нь урам зориг хайрласан юм.
Б.БАТ