Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны удирдлагууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар тайлан тавих гэж байна. Тэд маргааш 12:00 цагт тус яамны Хаан танхимд хэвлэлийн бага хурал хийж, жилийн турш өөрийн салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлаа мэдээлэх ажээ. Хэвлэлийн хуралд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар оролцох юм байна.
Д.ЦЭЦ