Ойрад угсаатны “Их хөгсүү” наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Ойрад угсаатны “Их хөгсүү” наадам болно

Монголын биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах таниулах зорилгоор зохион байгуулагддаг “Их хөгсүү” II наадам есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болох ажээ.

Урлагийн томоохон ёслол төдийгүй Ойрад түмний хэл соёл, түүх, зан заншил, ахуй амьдрал, ардын зан үйлийг таниулах өргөн цар хүрээтэй Ойрад угсаатны “Их хөгсүү” наадмын нэгдсэн тоглолт Яармаг дахь Спортын ордонд болох аж. Мөн наадмыг тохиолдуулж урианхайн сур харваа, жороо морины гайхамшгийг харуулсан 500 морьтоны үзүүлбэр зэргийг Яармагийн дэнжид зохион байгуулах юм байна.

“Их хөгсүү-2” наадамд Ойрад угсааны Дөрвөд, Торгууд, Хошууд, Баяд, Захчин, Өөлд, Мянгад, Хотон, хойд, Тува, Хотгойд ястны туульч, магтаалч, хөөмийчид, икэлчид /хуурчид/, бийчид /бие биелгээчид/ оролцож, уртын болон богино дууны исгэргээчдийн  нэгдсэн тоглолт хийх юм. Ойрад угсааны ястан бүрийн дээл хувцас, гоёл чимэглэлийг харуулсан гэр музейг энэ үеэр мөн ажиллуулах ажээ.

Н.БУЛГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж