
“Ерөнхийдөө Хятадын экспорт өсөхөд төрийн бодлого нөлөөлсөн. Долдугаар сарын өсөлтийг бодвол харьцангуй их хувиар өссөн нь эдийн засгийн тогтмол өсөлт, төрөөс хэрэгжүүлж байгаа ажил хэргийн үр дүн юм. Магадгүй есдүгээр сарын экспорт ч өсөх магадлалтай” гэж ANZ судалгааны төвийн эдийн засагч Жү Хао ярьжээ. Гэвч Хятадын импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хувийн уналттай гараад байгаа юм. Мөн хэрэглээний үнийн индекс 2,6 хувиар өссөн үзүүлэлт ажиглагдаж байна.
Б.СҮХ