“Гэр цэцэрлэг”-ийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

“Гэр цэцэрлэг”-ийн нээлт боллоо

Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд шинээр байгуулсан гэр цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Тус цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны 45-р цэцэрлэгийг түшиглэн үйл ажиллагаа явуулах юм.

Ёслолын ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэлхаммер, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Меяшита Хиромичи нар оролцож үг хэллээ.

БШУЯ нь шилжин суурьшсан иргэдийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд хувилбарт сургалтын үйлчилгээ үзүүлж сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой тус төслийг 2009-2013 онд хэрэгжүүлж байна.

2012 онд зорилтот бүлгийн 4 аймаг, 2 дүүрэгтгэр, бусад хэрэгцээт бараа, ном, тоглоом, тоног төхөөрөмж бүхий 76 иж бүрэн гэр цэцэрлэг хүлээлгэн өгчнүүдэлчин малчин, шилжин суурьшсан өрхийн 1520-1300 хүүхдэд хувилбарт сургалтынүйлчилгээ үзүүлж сургуульд бэлтгэхэд дэмжлэг үзүүлжээ. Гэр цэцэрлэгийн сургалтанд зориулсан хувилбарт сургалтын хөтөлбөр боловсруулж туршин хэрэгжүүлж багш, ажилтны чадавх бэхжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 200 гаруй багшийг сургалтанд хамруулжээ.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж