УИХ-ын дэд дарга Ц.Лоохуузыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Ц.Лоохуузыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог өнөөдөр улстөрийн хэлмэгдсийн өдрийг угтан Ц.Лоохуузыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 90 насыг зооглож буй Ц.Лоохууз 1950-1960 онд “Сэхээтний төөрөгдөл” буюу намын эсрэг бүлэглсэн явуулга хийсэн гэх хэргээр Намын төв хорооны бүрэлдүүхээнээс гарч, намаас хөөгдөж, улмаар нутаг заагдан хэлмэгдэж байсан юм.

УИХ-ын дэд дарга Л.Цог “хэлмэгдэгсдийн дунд хамгийн өндөр настай Ц.Лоохууз БНМАУ-ын Ардын их хурлын дщпатут, Ардын их хурлын орлогч даргаар сонгогдон ажиллаж байхдаа, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан, улс төрийн хэлмэгдүүлэлтийн  амьд гэрч төдийгүй өөрөө хэлмэгдүүлэлтийн хор уршгийг биеэр амссан хүн. Улс төрийн хэлмэгдүүлэлтээс сургамж авах, түүнийг дахин гаргуулахгүй байх нь нэн чухал” гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж