Санхүүгийн зохицуулах хороо тайлбар хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зохицуулах хороо тайлбар хийнэ

Монгол төгрөгийн үнэ цэнэ буурч, ханш сулрах бүрийд хүмүүс Монголбанк болоод Засгийн газарт бурууг тохдог. Тэгвэл манай улсын эдийн засаг санхүүгийн салбарт нөлөө бүхий нэгэн байгууллага байдаг нь Санхүүгийн зохицуулах хороо. Тус хороо арилжааны банкаас бусад санхүүгийн байгууллагыг хариуцан ажилладаг хэдий ч эдийн засаг дахь эргүүлгийг хараагүй, мэдээгүй мэт таг суусаар өнөөдрийг хүрсэн. Тус байгууллагыг ийн таг чимээгүй суугаад байгаа ажигласан УИХ-ын дарга З.Энхболд гадаад валютын ханш сүүлийн саруудад эрчимтэй өсөөд байгаа талаар болон цаашид хэрхэн талаар тайлбар хийхийг тус байгууллагад даалгажээ. Энэ дагуу СЗХ-ноос өнөөдөр УИХ-ын даргад тайлбар өгөхөөр болсон байна. Уулзалт ярилцлага 15 цагаас Төрийн ордонд болно.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж