“Харанга”-ын дараагийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын дараагийн бэлэг

Домогт “Харанга” хамтлагийн 25 жилийн ой угтсан тоглолтууд үргэлжилсээр байна. Ирэх жил тохиох хамтлагийнхаа ойд зориулж “Харанга”-ын бүх гишүүд уран бүтээлийн тайлан тоглолтоо хүргэж байгаа бөгөөд гитарчин Я.Одсүрэн, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар энэхүү үүргээ биелүүлээд байгаа юм. Тэгвэл “Харанга”-ын дараагийн тоглолтыг тус хамтлагийн ахлагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат хийхээр болжээ.

Түүний “Содон аялгуу” тоглолт есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “UB Palalce”-ын концертын их танхимд 19.00 цагаас тус тус болно.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж